“Хагибис” хар салхины улмаас Японд 72 хүн амиа алджээ
2019-10-16 16:08:43 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Токиогийн энэ сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Гүө Дань\ Японд хүчтэй сар салхины нөлөө үргэлжилсээр байгаа ба орон нутгийн цагаар 15-ны өдрийн 20 цагийн байдлаар 72 хүн амиа алджээ. Тус улсын хэмжээнд 52 голын 73 эрэг хавийн далан сэтэрч, 170 газарт уул нуралт болсон байна. Одоогийн байдлаар, гамшигт өртсөн газруудад авран туслах, сэргээн босгох ажил явагдаж байгаа бөгөөд улсын хэмжээн дэх гамшгийн ерөнхий байдлыг бүрэн тогтоогоогүй байгаа юм.

Үүнээс гадна Японы дотоод хэрэг, харилцаа холбооны яамны гал сөнөөх хэлтэсээс, улсын хэмжээнд 5785 орон сууцанд хохиролд учирч, 20 мянган айлын цахилгаан тасарч, 128 мянган айлын ус тасарсан гэж мэдээллээ. Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны яамны мэдээлснээс үзвэл, Фукушима, Нагаго зэрэг 12 мужийн 283 дунд бага сургууль энэ сарын 15-ны өдрөөс хичээл зогсооно” гэжээ.

Ерөнхий сайд Шинзо Абэ мөн өдөр Сенатын төсвийн хорооны хуралдаан дээр хар салхи, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө нь хэсэг хугацаанд үргэлжлэх болно гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125112121