Япон улс ачааны зориулалттай сансрын хөлөг хөөргөв
2019-09-25 15:51:01 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Токиогийн энэ сарын 25-ны өдрийн цахилгаан мэдээ Япон улс энэ сарын 25-ны өглөө H2B пуужингаар "Коонотори" нисгэгчгүй ачааны сансрын хөлгийг хөөргөжээ. Төлөвлөгөө ёсоор уг хөлөг гурван өдрийн дараа Олон улсын сансрын станцад хүрэх юм.

Японы хүнд аж үйлдвэрийн “Мицубиши” компани, Японы Сансар судалгаа, хөгжүүлэлтийн байгууллагын мэдэгдэлд, орон нутгийн цагаар 25-ны өдрийн 1 цаг 5 минутад \Бээжингийн цагаар 25-ны өдрийн 0 цаг 5 минутад\ Кагошима мужийн Танегашима арлын Сансрын төвөөс H2B ачааны пуужинг хөөргөжээ. 15 минутын дараа 5 тонн ачаатай "Коонотори" нисгэгчгүй ачааны хөлөг пуужингаас амжилттай салсан байна.

"Коонотори" сансрын хөлөг нь Японд бүтээсэн, 10 орчим м-ийн урттай, 4.4 м-ийн диаметртэй, бөөрөнхий баганан хэлбэртэй, нэг удаадаа 6 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. "Коонотори" сансрын хөлгийг 2009 онд анх хөөргөж байсан юм.

Япон улс уг сансрын хөлгийг энэ сарын 11-нд хөөргөхөөр төлөвлөж байсан ч хөөргөхийн өмнө пуужин хөөргөх цогцолборт түймэр гарч хөөргөх ажлыг яаралтай цуцалсан аж. 

Бэлтгэсэн нь:Бай Линди

010070230040000000000000011120691125038828