Судлаачид уур амьсгалын өөрчлөлтийг судлахаар Арктикийг зорьжээ
2019-09-24 16:31:17 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 23–ны өдрийн цахилгаан мэдээ Арван есөн орны шинжлэх ухааны ажилтны хамтарсан баг өчигдөр Германы “Алтан гадас” хөлөг онгоцоор Арктикийг зорьжээ.

Тэд нэг жилийн хугацаанд бүх улирлын мөчлөгт Арктикыг фокуслан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг судлах юм. Энэхүү судалгааны төслийг MOSAiC гэж нэрлэсэн ба 140 сая евро зарцуулжээ. Уг төслийн албан ёсны вэб сайтад Герман, АНУ, Хятад, ОХУ зэрэг 19 орны 70 гаруй шинжлэх ухааны байгууллагын хамтарсан баг 20-ны шөнө Норвегийн хойд хэсгийн Тромсёгоос хөдөлсөн гэжээ.

Тус төсөл нь өнөөдрийг хүртэлх хамгийн том Арктикийн судалгааны төсөл болж байна. Судалгааны баг замдаа мөсөн дээр судалгааны станц байрлуулж, судлаачид ээлжлэн янз бүрийн судалгааны ажлаа явуулна. Тодруулбал энэхүү төсөлд ойролцоогоор 600 гаруй шинжлэх ухааны ажилтан хамрагджээ.

Бэлтгэсэн нь:Бай Линди

010070230040000000000000011120691125034261