Иран хууль бусаар хил нэвтрүүлсэн нефть тээвэрлэгч танкерыг саатуулжээ
2019-09-19 10:47:46 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ираны хувьсгалт харуулын корпусынхан Арабын нэгдсэн эмират улс руу 250 мянган литр дизелийг хууль бусаар нэвтрүүлсэн хэмээн сэжиглэгдсэн нэгэн нефть тээвэрлэгч танкерыг Персийн буланд саатуулжээ.

Уг мэдээнд нефть тээвэрлэгч танкер болон багийн гишүүд, иргэний харьяаллын талаар дурдаагүй бөгөөд багийн бүрэлдэхүүнийг өмнөд Хормузган мужийн хуулийн байгууллагад хүлээлгэж өгөх гэнэ. Иранд шатахууны үнэ харьцангуй хямд болсны улмаас зарим хүмүүс энэхүү байдлыг ашиглан хууль бусаар шатахуун худалдаалахыг завдах болсон гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

Ойрын хугацаанд Иран улс шатахууныг хууль бусаар хилээр нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээг эрс эрчимжүүлсэн ба энэ сарын эхээр 283.9 мянган литр шатахуун ачсан гадаадын нэг танкерыг Хормузын буланд саатуулсан аж. Мөн Исламын хувьсгалт харуулын корпус өнгөрөгч 7 дугаар сарын 18-нд 1 сая литр шатахууныг хууль бусаар хил нэвтрүүлсэн Арабын нэгдсэн эмират улсын танкерыг саатуулсан бол мөн сарын сүүлчээр гадаадын нэг танкерыг Персийн буланд илрүүлжээ. /Лю Шюлин/

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125014069