Цистерн дэлбэрч 100 хүн амь насаа алджээ
2019-08-22 18:06:47 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Дар эс-Саламын энэ сарын 21-ний өдрийн цахилгаан мэдээЭнэ сарын 10-нд Морогоро мужид цистерн дэлбэрсэнээс наанадаж 100 хүн амиа алдсан гэж Танзани улсын Дар эс-Салам хотын эмнэлгээс мэдээлэв.

Тус эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгчийн танилцуулснаар бол сүүлийн өдрүүдэд түлэгдэгсэд эмчилгээ авалгүй өөд болж, 21-ны өдрийн байдлаар нас барсан хүний тоо 100-г давсан байна. Одоогийн байдлаар эмчлүүлж байгаа олон өвчтөний биеийн байдал ч хүнд байгаа учраас цаашид нас барсан хүний тоо нэмэгдэж магадгүй гэнэ.

Уг цистерн мотоциклоос зайлах гэж байгаад хөрвөж, улмаар шатахуун гоожиж, ойр хавьд байсан хүмүүсийг түлж гэмтээжээ.

Энэ онд Африкийн улс орнуудад иймэрхүү хэрэг олон гарч байгаа аж. Тавдугаар сарын эхээр Нигерт цистерн хөрвөж 80 хүн амь үрэгдсэн бол долдугаар сарын эхээр тус улсын Бенуа мужид мөн иймэрхүү хэрэг гарч 40 хүн амиа алдсан юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124909194