Лаост гарсан томоохон осолд хятад иргэд өртжээ
2019-08-20 15:52:19 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Вьентьянгийн энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ Энэ сарын 19-нд Лаост Хятад жуулчдын зорчиж явсан автобус осолдсонтой холбогдуулж Хятад Улсаас Лаост суугаа Элчин сайдын яамнаас яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.

Орон нутгийн цагаар 19-ний өдрийн 15 цаг 30 минутад Хятад жуулчдын зорчиж явсан автобус Лаосын хойд бүс нутгийн хот болох Луанг Прабангаас 40 км-ийн зайд томоохон осолд орсон байна. Автобусанд 44 Хятад иргэн, хоёр Лаос нийт 46 хүн зорчиж явсан ба ослын улмаас 8 Хятад иргэн амиа алдаж, 29 хүн эмнэлэгт хүргэгдэж, 1 хүн алга болж, 6 хүн хашигдсан тул аврах ажиллагаа явагдсаар байгаа аж.

Лаост яг одоо борооны улирал үргэлжилж байгаа тул зам харилцаа тааруухан байдаг үе таарсан байна. Имйд Хятад Улсаас Лаост суугаа Элчин сайдын яамнаас иргэдэд хандан зам тээврийн аюулгүй байдалд анхаарч, уулархаг газраар зорчихгүй байхын зэрэгцээ аялалд гарахын өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянах хэрэгтэй хэмээн анхаарууллаа.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124898685