Еврейчүүдийн дүүрэгт халдлага үйлдсэн этгээдийг баривчлав  
2019-08-19 16:31:49 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Вашингтоны энэ сарын 18-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Шүй Жияньмэй, Лю Ян/ АНУ-ын Огайо мужийн Янгстаун хотын еврейчүүдийн дүүргийн төвд халдлага үйлдсэн этгээдийг энэ сарын 17-нд баривчилсан болохыг тус мужийн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Уг этгээд нь Янгстаун хотын ойролцоо оршин суудаг, 20 настай, өөрийгөө цагаан арьстны хэт үзэлтэй гэх Жемс•Лирден гэгч эрэгтэй болохыг тогтоожээ. Өнгөрсөн сард олон нийтийн сүлжээнд нэг хүн Янгстаун хотын еврейчүүдийн дүүргийн төвд буугаар буудаж буй бичлэг оруулсан байна. Цагдаагийн газраас явуулсан анхан шатны мөрдлөгөөр энэхүү бичлэгийг Жемс•Лирден оруулсан болохыг тогтоосон. Үүнээс гадна тэрээр олон нийтийн сүлжээнд еврейчүүдийн эсрэг үзлийн тухай мэдээлэл цөөнгүй цацсан байжээ.

Янгстаун хотын цагдаа, АНУ-ын мөрдөн байцаах товчооноос Шинэ Миддлтонд дахь түүний орон сууцыг шалгахад олон төрлийн буу зэвсэг, хийн маск, сум нэвтэрдэггүй хантааз зэргийг олжээ. Янгстаун хот нь Пенсильвани мужийн Питтсбург хотоос 90 км зайтай оршдог. 2018 оны 10 дугаар сард галт зэвсэгтэй нэг этгээд Питтсбург хотын жүүдийн сүмд халдлага үйлдсэний улмаас 11 хүн амь насаа алдсан юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124894332