БНСУ стратегийн бараа бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болно
2019-08-07 16:15:39 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ирэх 7 жилд 7.8 их наяд вон буюу ойролцоогоор 6.47 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг аж үйлдвэрийн салбарт оруулснаар Японоос импортлодог бүтээгдэхүүнийхээ хэмжээг бууруулна гэж БНСУ-ын Засгийн газраас энэ сарын 5-нд мэдэгдлээ.

Тус улс ирэх 7 жилд хагас дамжуулагч, дэлгэц, автомашин зэрэг 100 нэр төрлийн стратегийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нийт 7.8 их наяд воны хөрөнгө оруулж, 80 төрлийн стратегийн бараа бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэнэ гэж тус улсын Аж үйлдвэр худалдаа баялгийн яамнаас мөн өдөр зарласан байна. БНСУ-ын Эдийн засаг, санхүүгийн сайд Хон Нам Ги Сөүлд болсон нэг удаагийн хурал дээр, “БНСУ нь материал, сэлбэг, эд анги болон тоног төхөөрөмжийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ” гэжээ. Аж үйлдвэр худалдаа баялгийн яамны тоо баримтаас үзвэл, БНСУ өнгөрсөн онд Японтой хийсэн худалдаанаас 24.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсний дийлэнх нь материал, сэлбэг, эд анги, тоног төхөөрөмжийн нийлүүлэлттэй холбоотой юм.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, “Японы хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь Солонгосын эдийн засгийн нисэх мэт хурдтай хөгжлийг хориглож чадахгүй. Бидэнтэй харьцуулбал эдийн засаг болон дотоодын зах зээлийн хүрээгээрээ Япон биднээс хүчирхэг. Хэрэв БНСУ болон БНАСАУ эдийн засгийн хамтын ажиллагааны “энх тайван эдийн засаг”-ийг биелүүлэхэд хүрвэл Японыг дорхноо ялах болно” гэжээ. БНАСАУ-ын тал Мүн Жэ Ингийн ярианд хариу өгөөгүй аж.

Японы Эдийн засаг аж үйлдвэрийн яам өнгөрөгч сард БНСУ-д экспортлодог гурван төрлийн хагас дамжуулагчийн нийлүүлэлтийг багасгана. Мөн энэ сарын 2-нд тогтоол гаргаж, БНСУ-ыг экспортыг хөнгөвчилдөг “Цагаан жагсаалт”-аас хасна гэдгээ зарласан юм. \Ань Шяомэн, Синьхуа агентлагийн тусгай эх бичиг\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124848422