Сибирийн түймрийг унтраалцаж өгөх Д.Трампын саналаас В.Путин татгалзав
2019-08-02 15:57:30 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн сарын 31-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай утсаар холбогдож, АНУ-ын тал дуртайъяа Сибирьт гарсан түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлжээ.

В.Путин уг саналаас эвтэйхэн татгалзаад Д.Трампын тусч сэтгэлд талархсаны зэрэгцээ “ОХУ агаарын цэрэг хөдөлгөн түймрийг унтрааж байна. Шаардлагатай үедээ АНУ-ын дэмжлэгийг хүлээж авах болно” гэсэн байна. Тус өдрийн орой Кремлиэс мэдэгдэхдээ, “Д.Трампын гаргасан энэхүү хандлагыг В.Путин хоёр талын харилцаанд эргэлтийн сайн билиг тэмдэг боллоо” гэжээ.

Сибирийн бүс нутгийн ойн түймэр хэдэн хоног үргэлжилж буй. ОХУ-ын дагуул одны холбооны агентлагийн энэ сарын 1-ний өдрийн мэдээнээс үзвэл, 2.7 сая га ой түймэрт шатаад байна. \Ван И-жюнь\ \Синьхуа агентлагийн бичил онцгой мэдээ\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124830541