АНУ-ын Засгийн газар Ираны Гадаад хэргийн сайд Зарифт хязгаарлалт тавихаа мэдэгдэв
2019-08-02 10:00:25 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Вашингтоны энэ сарын 31-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лю Пиньрань, Лю Ян\ АНУ-ын Засгийн газар Ираны Гадаад хэргийн сайд Зарифт хязгаарлалт тавихаа 7 дугаар сарын 31-нд мэдэгдэв. Шалтгаан нь Зариф Ираны хамгийн дээд удирдагч Хаменэйг төлөөлөн ажиллаж байгаатай холбоотой аж.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео Төрийн зөвлөлийн тухайн өдрийн албан мэдэгдэлд, “Зариф болон Ираны Гадаад хэргийн яам Хаменэйн үгийг сонсож, түүний “Тогтвортой байдлыг эвдэх бодлого”-ыг хэрэгжүүлэх гар хөл нь болсон. АНУ Иранд тавьж буй гадаад харилцааны ганцаардуулах арга хэмжээгээ үргэлжлүүлэх болно” гэлээ.

АНУ-ын Сангийн яамны мөн өдрийн албан мэгдэгдэлдээ, “Хязгаарлалтад орсон этгээдийн АНУ дахь эд хөрөнгийг нь битүүмжилж, Америкийн иргэд тэдэнтэй арилжаа хийж болохгүй” гэжээ.

Зариф хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ, тэрээр хилийн чанадад эд хөрөнгөгүй, Америкийн талын хязгаарлалт түүний бие болон түний гэр бүлийнхэнд ямар ч нөлөө болохгүй гэсэн аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124829034