Техаст газрын тос боловсруулах химийн үйлдвэрт гал гарч 37 хүн түлэгдэв
2019-08-01 16:58:23 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хьюстоны энэ сарын 31-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Гао Лү, Лю Ливэй\ АНУ-ын Техас мужийн нэгэн газрын тос боловсруулах химийн үйлдвэрт өчигдөр гал гарч, 37 хүн хөнгөн түлэгдэлт авчээ.

Тус үйлдвэрийн захирал Денкольн сурвалжлагчдад хэлэхдээ, “Түлэгдсэн иргэдийг ойролцоох эмнэлэгт хүргэж, эмнэлгийн анхан шатны тусламж авснаар гэртээ харьсан. Одоогоор гал гарсан байгууламжийг тусгаарлаж, гал сөнөөгчид галыг унтраахаар бүх хүчээрээ ажиллаж байна. Гал гарсан шалтгааныг шалгаж байна. Уг гал нь орчин тойронд нөлөөлөөгүй, гэхдээ үйлдвэрийн зүгээс агаарын чанарыг үргэлжлүүлэн шалгах болно” гэжээ.

Галын гарсны дараа орон нутгийн захиргаанаас ойр хавьдаа буй битүүмжилсэн орон байр олж нуугдахыг иргэдэд зөвлөжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124825833