Бразилын хойд хэсгийн шоронд бослого гарсны улмаас 52 хүн амиа алдав
2019-07-30 16:08:58 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Рио-де-Жанейрогийн энэ сарын 29-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жао Янь\ Бразилын хойд хэсгийн Пала мужийн шоронд энэ сарын 29-нд бослого гарсны улмаас нэгэн дор 52 ялтан амиа алджээ.

Шоронгийн захиргаанаас гаргасан мэдээллээс үзвэл уг бослого Пала мужийн Алтамира бүс нутагт болж, 5 цаг үргэлжилжээ. Барьцаалагдсан шоронгийн хоёр цагдааг тухайн өдрийн үд дундын үед сулласан байна.

Тус өдрийн 7 цагийн орчимд өглөөний цайны үеэр хэсэг бүлэг этгээд сөргөлдөгч бүлгийнхний өрөөнд орж, улмаар хоёр тал мөргөлдөөн үүсгэсэн байна. Энэ үеэр ялтнууд гал тавьснаас өтгөн утаанд хүмүүсийн амьсгаа боогдон амиа алдсан аж. Бослогын шалтгааныг шалгаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124816541