Европын комисс эмэгтэй даргатай боллоо
2019-07-18 15:21:13 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Францын Страсбургийн энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ван Зычэнь\ Европын парламентаас энэ сарын 16-нд Урсула фон дер Ляйеныг дараагийн Европын комиссын даргаар сонгов.

Европын парламент нь одоогоор нийт 747 гишүүнтэй. Тухайн өдрийн сонгуульд Урсула фон дер Ляйеныг 383 саналаар дэмжиж, 327 санал нь эсэргүүцэж, 22 нь санал өгөөгүй байна. Тэрээр өчүүхэн давуу байдлаар ялалт байгуулжээ.

Тухайн өдөр Урсула фон дер Ляйен нь Европын парламентад илтгэл тавьж, бодлого, үйл ажиллагааны чиглэлийнхээ талаар танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх тал дээр ихээхэн чармайж, 2050 оноос өмнө нүүрстөрөгчийн саармагжуулалтыг хангах бөгөөд энэхүү зорилтыг Европын холбооны цаг агаарын өөрчлөлтийн талаарх анхны хуулинд бичиж оруулна.

Мөн Европын холбоо зах зээлийн нээлттэй бодлого хэрэгжүүлж, инновацийг урамшуулж байгаа хэдий ч сүлжээний бизнесээр Европын улсуудаас их хэмжээний ашиг олж бараг татвар төлөхгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Урсула фон дер Ляйен нь Германы Батлан хамгаалахын сайдын тушаалыг хашсан тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй болсон юм. Мөн Европын комиссын анхны эмэгтэй дарга болж байна. \Сурвалжлагч Рэнь Юань, Жан Юань\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124768422