Путин: Орос Гүржийн харилцааг төвөгтэй болгох шийдвэр гаргахгүй
2019-07-10 17:24:31 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Москвагийн энэ сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Ао\ :ОХУ-ын Ерөнхийлөгч Путин 9-ний өдөр Оросын Екатеринбург хотод, ОХУ, Гүрж хоёр орны харилцааг төвөгтэй болгох ямар нэгэн шийдвэр гаргахгүй гэдгээ илэрхийллээ.

Оросын “Мэдээ” сонины сайт мөн өдөр Путиний ярианаас иш татан, Гүржийн ард түмнийг хүндэтгэн, Орос, Гүржийн харилцааг сэргээн сайжруулахын тулд хоёр орны харилцааг төвөг бодлиантай болгох ямар нэгэн шийдвэрийг оросын ерөнхийлөгч гаргахгүй гэж мэдээлжээ.

ОХУ-ын Төрийн Дум мөн өдөр мэдэгдэл гаргаж, сүүлийн үед Гүрж улсад бий болоод байгаа “Оросыг эсэргүүцэх халдлагын хэрэг”-ийг шүүмжлэн, Оросын Засгийн газар Гүрж улсад эдийн засгийн онцгой хориг арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөв.

Өнгөрсөн сарын 20-нд ОХУ-ын Төрийн Думын гишүүн Гаврилов Гүрж улсад болсон арга хэмжээнд оролцох үеэр Гүржийн Парламентын даргын суудалд сууж үг хэлсэнтэй холбогдуулан Гүржийн сөрөг бүлэг болон олон нийт эсэргүүцлийн жагсаал явуулжээ. Путин 6-р сарын 21-нд тушаал гаргаж, 7-р сарын 8-ны өдрөөс эхлэн Оросын иргэний агаарын тээврийн компани Гүржид зорчигч тээрийн нислэг хийхгүй гэжээ. 6-р сарын 22-ны өдөр Оросын Зам тээврийн Яам мэдэгдэл гаргаж 7-р сарын 8-ны өдрөөс Гүржийн агаарын тээврийн компанийн онгоцыг Оросын хилээр нэвтрэхийг хориглоно гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124735673