Индонезийн хойд Молукку мужийн ойролцоох далайд 7.0 баллын газар хөдөлжээ
2019-07-08 16:08:39 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Жакартагийн энэ сарын 7-ны цахилгаан мэдээ /Жэн Шыбүө/ Индонезийн хойд Молукку мужийн ойролцоох далайд 7-ны өдрийн орой 7.0 баллын газар хөдлөлт болж, одоогийн байдлаар хүн бэртэж, эд хөрөнгө хохирсон мэдээлэл хараахан үгүй байна.

Индонезийн Цаг агаар болон геофизикийн газрын вэб сайтын мэдээнд, уг газар хөдлөлт нь Жакартын цагаар 7-ны өдрийн 22 цаг 08 минутад /Бээжингийн цагаар 23 цаг 08 минут/ болж, газар хөдлөлтийн голомт нь хойд Молукку мужийн Тернат хотоос баруун өмнө 136 км зайтай далайд байрлаж, голомтын гүн нь 36 км. Голомтоос ойр газруудад хүчтэй доргилт үүсчээ.

Энэ удаагийн газар хөдлөлт нь 7.1 балл гэж урьд нь уг газар мэдээлж байжээ.

Индонез нь Номхон далайн газар хөдлөлтийн бүсэд байрлаж, жил болгон том жижиг газар хөдлөлт мянгаад удаа болдог байна. Өнгөрсөн жилийн 9-р сард, Индонезийн Дунд Сүлавеси мужийн Дунгалад 7.4 баллын газар хөдлөлт болж, газар хөдлөлт нь цунами үүсгэсний улмаас 2000 гаруй хүний амь эрсджээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124724862