Ерөнхий сайд Тереза Мей Их 20-ийн уулзалтын үеэр В.Путинтэй уулзана
2019-06-26 15:38:17 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мей Их 20-ийн удирдагчдын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар төлөвлөж байгаа хэмээн тус улсын хэвлэлүүд бичжээ.

Их 20-ийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 28-29-ний өдрүүдэд Японы Осака хотод болно. “Таймс” сонины мэдээлж буйгаар, Тереза Мей уг уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзан, үүрэгт ажлаа дараагийн залгамжлагчдаа хүлээлгэн өгөхийн өмнө хоёр улсын харилцааг намжаахыг бодож байна гэлээ.

Их Британийн тал ОХУ-ын тагнуулын албаны ажилтан Сергей Скрипт, түүний охин 2018 оны 3 дугаар сард Британид хордсоныг нотлон, мөн сард Оросын 23 дипломатчийг албадан гаргасан. Оросын тал уг нотолгоог үгүйсгэн хариу арга хэмжээ авч, Их Британийн 23 дипломатчийг албадан гаргасан. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, хордуулсан хэрэг нь Их Британи, Орос хоёрын харилцааг унаган "хүйтэн дайн” дууссаны дараах хамгийн доод цэгт хүргэсэн байна.

Энэ сарын 7-нд Их Британийн Ерөнхий сайд Тереза Мей Консерватив намын даргын албан тушаалаас огцорч, дараагийн хүнийг томилогдтол Ерөнхий сайд хэвээр үлдээд буй. Энэ нь түүний хамгийн сүүлчийн удаа Ерөнхий сайдын нэрээр хилийн чанадад хийж буй томилолт болж магадгүй. Тереза Мей, В.Путин нарын өмнөх удаагийн уулзалт нь өнгөрсөн оны 11 дүгээр сард Аргентинд болсон Их 20-ийн уулзалтын үеэр болсон бөгөөд албан ёсоор уулзалт зохион байгуулаагүй юм.

Их Британийн “The Guardian” сонин мэдээлэхдээ, зөвхөн хоёр тал үр дүнд хүрч, тохиролцоонд хүрч чадна гэдгээ баталгаажуулбал хоёр улсын төрийн тэргүүн нар уулзана гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124674244