Германы нисэх хүчний хоёр нисэх онгоц мөргөлджээ
2019-06-25 16:55:10 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Берлиний энэ сарын 24-ний өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Жан Юань, Рэнь Кэ/ Германы нисэх хүчний “Тайбун” байлдааны хоёр нисэх онгоц энэ сарын 24-нд тус улсын хойд хэсгийн агаарт мөргөлдсөний улмаас сүйрч, хоёр нисгэгч нь шүхрээр амжиж газарджээ.

Хоёр нисэх онгоц Мекленбург-Өрнө Помераны агаарт мөргөлдсөний улмаас гал гарч Флесенс нуурын хойд хэсэгт унаж, ойролцоох ой модонд түймэр гарсан байна.

Германы Батлан хамгаалах яамнаас нисэх онгоцууд нь 73 дугаар “Штейнхофф” корпусын харьяанд багтдаг ба уг цэргийн бааз нь Росток хотод байрладаг гэдгийг мэдэгдээд осол болсон нь үнэн хэмээн баталгаажуулжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124669516