АНУ Ираны дээд удирдагчид хориг арга хэмжээ авахаа зарлав
2019-06-25 16:01:51 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Вашингтоны энэ сарын 24-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лю Пинран, Лю Хао\ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ сарын 24-нд Ираны дээд удирдагч Аятолла Саид Али Хаменей болон түүний удирддаг байгууллагуудад хориг арга хэмжээ авах тухай захирамжид гарын үсэг зуржээ.

Трамп тухайн өдөр хэлэхдээ, “Энэхүү хориг арга хэмжээ нь АНУ-ын автомат удирдлагатай агаарын тээврийн хэрэгслийг сөнөөсөн Ираны цуврал үйлдэлд өгсөн хариу юм. Ираны дээд удирдагчид иймэрхүү дайсагнасан үйл ажиллагаандаа хариуцлага хүлээх хэрэгтэй” гэв.

Мөн өдөр АНУ-ын Сангийн яам Ираны Исламын хувьсгалт гвардын 8 командлагчийн эсрэг хориг арга хэмжээ авахаа зарласан байна. АНУ-ын Төрийн Департаментаас гаргасан мэдэгдэлд АНУ-аас Иранд тавих эдийн засгийн хориг арга хэмжээ нь Иран улс шинээр бүх талын хэлэлцээр хийх шийдвэр гаргах хүртэл үргэлжилнэ гэж мэдэгджээ.

АНУ өнгөрсөн оны 5 дугаар сард Ираны цөмийн асуудлаарх цогц хэлэлцээрээс гарсан бөгөөд Ираны эсрэг цуврал хориг арга хэмжээгээ сэргээсэн юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124669125