Угандад гарсан зам тээврийн осолд Хятадын гурван иргэн амиа алдав
2019-06-24 16:38:01 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Кампалагийн энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жан Гайпин\ Энэ сарын 23-нд Уганда улсын нийслэл Кампалад гарсан замын тээврийн ослын улмаас гурван хятад иргэн амиа алдав гэж БНХАУ-аас тус улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Осол гарсны дараа Элчин сайдын яамнаас яаралтай тусламжийн төлөвлөгөөг нэн даруй эхлүүлж, консулын газрын ажилтан ослын газар очиж, цагдаагийн газраас нөхцөл байдлыг тодруулах, хохирогчдын ар гэрийнхэнтэй холбоо барих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Кампала хотын цагдаагийн хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга Лука Ова Зайрт хэлэхдээ, “Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Ослын улмаас гурван хятад иргэн, нэг энэтхэг жолооч амиа алдсан” гэв.

БНХАУ-аас Угандад суугаа Элчин сайдын яам уг осолтой холбогдуулан Хятад иргэдийг өөрсдийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулжээ.

Цагдаагийн байгууллагын тоо баримтаас үзвэл, Угандад жил бүр 20 мянган удаагийн зам тээврийн осол гарч, ослын улмаас 2000-гаас багагүй хүн эндэгддэг аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124664323