ОХУ Өмнөд Курилын арлуудыг орхихгүй гэж Путин мэдэгджээ
2019-06-24 15:17:36 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Лүань Хай/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Оросын телевизийн нэгдүгээр сувгийн сурвалжлагчийн Өмнөд Курилын арал дээрх Оросын төрийн далбааг буулгах тухай асуултад “Бидэнд тийм төлөвлөгөө байхгүй” хэмээн мэдэгджээ.

Тэрээр мөн, “ОХУ нь Өмнөд Курилын арлуудыг багтаасан Алс Дорнодыг хөгжүүлэх тухай төлөвлөгөө гаргасан. Бид Алс Дорнодын эдийн засаг, дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэжээ.

Энэ сарын 20-нд Ерөнхийлөгч В.Путин “Путинтэй шууд холбогдоё” телевизийн шууд нэвтрүүлэг дуусах үеэр, Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй энэ тал дээр энхийн хэлэлцээрт хүрэх тухай яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Японы Хоккайдогийн хойд хэсэгт байдаг Хабомаи, Шикотан, Кунашири, Эторубу гэсэн дөрвөн арлыг Япончууд умардын дөрвөн арал гэдэг бол харин Оросууд Өмнөд Курилын арал гэдэг. Эдгээр арлууд нь дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө Японд харьяалагдаж байснаа дайны дараа ЗХУ-д эзлэгдэж, ЗХУ задарсны дараа ОХУ-ын эзэмшилд хэвээр үлдсэн юм. Орос Япон нь эдгээр арлуудыг өмчлөх асуудал дээр маргаантай байдаг ба өнөөдрийг хүртэл энхийн хэлэлцээрт хүрч чадаагүй.

В.Путин болон Шинзо Абэгийн сүүлийн гурван жилийн уулзалтын үр дүнгээс харахад, Орос Япон нь 1956 оны “Зөвлөлт Японы хамтарсан тунхаг”-ийн үндсэн дээр энхийн хэлэлцээрт хүрэх явцаа хурдасгаж байгааг харж болно. Хамтарсан тунхаг бичгийн холбогдох заалтад, уг хэлэлцээрийн хугацаа дууссан хойно ЗХУ маргаантай байгаа арлуудаас хамгийн жижиг талбайтай Шикотан болон Хабомаи арлыг Японд буцаан өгнө гэсэн байдаг. 2018 оны 11 дүгээр сард В.Путин, “Зөвлөлт Японы хамтарсан тунхаг”-т хэдийгээр ЗХУ Япон улс нь энхийн хэлэлцээрт гарын үсэг зурж хоёр арлыг шилжүүлэн өгнө гэсэн боловч бүрэн эрх нь хэнд харьяалагдах тухай тодорхой дурдаагүй гэж мэдэгджээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124663703