Нью-Йорк муж "Хятадын өдөр" гэж нэрлэх төслийн тогтоолыг батлав
2019-06-20 16:09:37 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Нью-Йоркийн энэ сарын 18-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ван Вэнь, Жан Ичи\ Цагаач хятад иргэдийн үр удам Нью-Йорк мужийн хөгжилд хувь нэмрээ оруулсаныг дурсан тэмдэглэж байх, Нью-Йорк муж ба Хятад улсын хоорондох найрамдлыг бэхжүүлэх хүрээнд АНУ-ын Нью-Йорк мужийн Сенатаас энэ сарын 18-нд энэ оны аравдугаар сарын 1-ний өдрийг "Хятадын өдөр" гэж нэрлэх тогтоолыг батлав.

Уг тогтоолд мөн энэ оны 10 дугаар сарын эхний долоо хоногийг "Цагаач хятад иргэдийн үр удамын уламжлалт долоо хоног" гэж нэрлэхээр тусгажээ.

Нью-Йорк мужийн сенатч Дэвид Калуччи, “Цагаач хятад иргэдийн үр удам бүхий Америкчууд бол АНУ-Хятадын харилцаанд оролцогч, бүтээн байгуулагч бөгөөд мөн түүний үр өгөөжийг хүртэгч юм. Тэд бусад үндэстний үр удамын хамт Нью-Йорк мужийн эдийн засаг, нийгмийн хөгжил, олон талт соёл иргэншилд хувь нэмрээ үргэлжлүүлэн оруулах болно гэдэгт найдаж байна” гэв.

Энэ жил бол БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой бөгөөд мөн БНХАУ- АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа онцгой цаг үед холбогдох тогтоолыг баталж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124649423