БНАСАУ-д хүнсний дэмжлэг үзүүлнэ
2019-06-20 10:23:16 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Сөүлийн энэ сарын 19-ний өдрийн цахилгаан мэдээ\Сурвалжлагч Лү Рүй, Гэн Шюепэн\ БНСУ-ын Засгийн газар Дэлхийн хүнсний хөтөлбөрөөр дамжуулан БНАСАУ-д 50 мянган тонн цагаан будаа олгоно гэж БНСУ-ын нэгдлийн яамнаас өчигдөр мэдээлэв.

БНСУ Дэлхийн хүнсний хөтөлбөртэй зөвшилцсний дараа уг шийдвэрийг гаргасан аж. Энэхүү тусламж хамгийн бага хугацаанд тус улсын иргэдэд хүрэхийг хүсч байна. Дараа дараагийн тусламж түгээх боломж болон хэмжээ нь энэ удаагийн дэмжлэгтэй ихээхэн хамааралтай байх болно гэж БНСУ-ын нэгдлийн яамнаас мэдэгджээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124647599