ОХУ дунд болон ойрын зайн тусгалт пуужинг устгах гэрээг мөрдөхгүй
2019-06-19 17:24:49 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Москвагийн энэ сарын 18-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Ао\ ОХУ-ын төрийн ДУМ-аас энэ сарын 18-нд "Дунд болон ойрын зайн тусгалт пуужинг устгах гэрээ"-г мөрдөхгүй байх тухай хуулийн төслийг баталжээ.

Тус төслийг өнгөрсөн сарын 30-нд Ерөнхийлөгч В.Путин ДУМ-д өргөн барьсан юм. Хуулийн төсөлд ОХУ энэхүү гэрээ хэлэлцээрийг сэргээн мөрдөх эсэхийг төрийн тэргүүн тогтооно хэмээн заасан байна.

ГХЯ-ны дэд сайд Сергей Рябков уг хуулийн төслийн тухайд, “ОХУ нь "Дунд болон ойрын зайн тусгалт пуужинг устгах гэрээ"-г мөрдөхөө зогсооно гэснээс биш тус гэрээнээс гарна гэсэн үг биш” гэжээ. Энэ сарын 26-нд ОХУ-ын Холбооны зөвлөл тус хуулийн төслийг хянан хэлэлцэх гэнэ. АНУ болон ЗХУ-ын төрийн тэргүүн нар 1987 онд “ЗХУ болон АНУ-ын дунд болон ойрын зайн тусгалт пуужинг устгах гэрээ”-нд гарын үсэг зурж, хоёр тал 500-5500 км-ийн тусгалтай баллистик болон далавчит пуужинг устгаж, дахин үйлдвэрлэхгүй, туршилт хийхгүй хэмээн тохиролцож байжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124645060