Йемений Хусит зэвсэгт хүчин Саудын Арабын нисэх онгоцны хоёр буудал руу халджээ
2019-06-17 17:23:27 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Йемений Хусит зэвсэгт хүчин энэ сарын 15-нд нисгэгчгүй нисэх онгоцоор Саудын Арабын нисэх онгоцны хоёр буудал уруу халдаж, уг нисэх буудлыг дампуурсан хэмээн зарлажээ.

Энэхүү халдлагын улмаас хүний амь эрсэдсэн тухай мэдээлэл алга байна. Хусит зэвсэгт хүчин энэ сарын 12-нд Саудын Арабын “Абха” нисэх онгоцны буудал руу пуужин харваснаас 26 хүн шархадсан ба үүний дараа уг буудал руу олон удаагийн халдлага хийж байжээ.

Саудын Олон үндэсний нэгдсэн арми 2015 онд Йемений дотоодын мөргөлдөөнд оролцож, Ерөнхийлөгч Абд-Раббу Мансур Хадид туслан Хусит зэвсэгт хүчинд хүчтэй цохилт өгсөн юм. Ройтерс агентлаг мэдээлэхдээ, Хусит зэвсэгт хүчин болон Олон үндэсний нэгдсэн армийн хоорондын байнгын зэвсэгт мөргөлдөөн нь НҮБ-аас санаачилсан Йемений Ходейдагийн энхийг тогтоох тухай хэлэлцээрт аюул учруулж болзошгүй байна хэмээн үзэж байна.

Энэхүү боомт нь Йемен рүү орох олон улсын хүмүүнлэгийн тусламжийн гол гарц болж, хүнс, эм, түлш зэрэг эд зүйлс энэхүү хотоор дамжин Йемений бүх нутагт хүрдэг юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124634471