Америкийн 28 төрлийн бараанаас татвар нэмж авна
2019-06-17 11:41:36 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 16-наас эхлэн Америкаас Энэтхэгт экспортолж буй 28 төрлийн бараанаас татвар нэмж авна гэж Энэтхэгийн Засгийн газар шийдвэрлэжээ.

Өмнөх өдөр нь Энэтхэгийн Сангийн яам албан мэдэгдэл гаргаж, гүйлсний үр, буурцгийн төрөл, хушга зэрэг Америкийн 28 төрлийн бараанаас гаалийн татвар нэмж авна гэсэн байна. Энэхүү жагсаалтад 29 төрлийн бараа байсан бол нийтэлсэн албан мэдэгдэлд сам хорхойн төрлийг хассан байна.

Энэтхэгийн ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүнээс татвар нэмж авах Америкийн шийдвэрийн хариу болгож, Энэтхэг 2018 оны 6 дугаар сард гаалийн татвар нэмж авах уг жагсаалтыг гаргасан юм. Дараа нь Энэтхэг тус шийдвэрээ хэрэгжүүлэхийг олонтоо хойшлуулж, Америктай холбогдох хэлэлцээ хийхийг хүссэн.

Энэ оны 6 дугаар сарын 5-нд "Энэтхэг Америкт шударга зүй ёсны дагуу зах зээлд нэгдэн орох нөхцөл хангаагүй" хэмээн Америкийн Засгийн газар Энэтхэгт хэрэгжүүлж байсан хөнгөлөлттэй арга хэмжээг цуцалснаар хоёр орны худалдааны харилцаа улам хурцадсан юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124632388