Хөлөг онгоц живж олон хүн эндэв
2019-05-28 15:46:58 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын баруун бүсийн Май-Идомбе нууранд энэ сарын 25-ны орой хөлөг онгоц живснээс 30 хүн амиа алдаж, 100 гаруй хүн ор сураггүй болоод байна.

Орон нутгийн захиргаа ослын талаар мэдээлэхдээ, усан онгоцонд нийт 350 гаруй зорчигч байсан бөгөөд хүчтэй салхины улмаас живсэн байж болзошгүй. Аврах ажиллагааны хүрээнд амиа алдсан хүний тоо нэмэгдэж магадгүй гэж мэдээллээ.

Киншасад нийслэлтэй Конго улс нь нуур олонтой, усан онгоцны тээвэрлэлт ихтэй. Гэвч зорчигч болон ачаа барааны даац хэтрүүлдэг, онгоц нь хуучирсан, аврах төхөөрөмж дутуу зэргээс болж хөлөг онгоц сүйрч живэх явдал байнга гардаг.

Энэ оны 4 дүгээр сард 167 хүн хоёр удаагийн усан онгоцны ослоос болж амиа алдсан байдаг. Тус улсын Ерөнхийлөгч Феликс Чисекди, хөлөг онгоц болгонд зорчигчдод зориулсан хөвүүр бэлдсэн байх хэрэгтэй гэх шаардлага тавьжээ.

Энэ удаагийн ослоос 183 хүн аврагдсан аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124551715