Ираны ачааны хөлөг онгоц бусад улс орны боомтод орох аргагүй боллоо
2019-05-27 17:01:57 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Тегераны энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ Ираны албаны томоохон эх сурвалж болох Лалын Бүгд найрамдах улсын агентлаг энэ сарын 26-нд Ираны Ерөнхийлөгч Руханигийн яриаг нийтэллээ.

АНУ Иранд урьд өмнө байгаагүй хүнд дарамт үзүүлж, газрын тос зөөвөрлөх онгоцуудыг нь хиймэл дагуулаар мөрдөж, энгийн ачааны хөлөг онгоц ч бусад улсын боомтод зогсох аргагүй болсон. Иран улс нь Исламын хувьсгалын дараа ийм байдалтай тулгарч байгаагүй. Гэсэн хэдий ч Иран улс бууж өгөхгүй. Ираны ард түмэн эвтэй, өөртөө итгэлтэй байх нь АНУ-ын зүгээс Иранд хэрэгжүүлж буй эдийн засгийн дайныг ялан давах зайлшгүй нөхцөл болно. Иран хангалттай их нөөцтэй, манай улсын Засгийн газар, ард түмний амьжиргаанд хүндрэл учруулахгүй гэдгээ энэ үеэр илэрхийлсэн байна.

Өнгөрсөн оны 5 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны цөмийн хэлэлцээрээс гарах болсноо зарласан. Түүний дараа Америкийн Засгийн газар Иранд авч хэрэгжүүлж байгаа цуврал арга хэмжээгээ сэргээсэн байдаг. Ойрын хугацаанд Америкийн тал Ираны Исламын хувьсгалт гвардыг террорист байгууллага хэмээн зарлаж, зарим улс орнуудын Иранаас газрын тос импортлох эрхийг нь сунгахгүй. Ираны уул уурхайн салбарт хориг арга хэмжээ авахын зэрэгцээ Ойрхи Дорнодын бүс нутаг дахь цэргийн хүчээ нэмэгдүүлэх зэргээр шинэ дарамт үзүүлж эхэлжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124547432