Оклахома муж хар салхинд өртөж 2 хүн эндэж 29 хүн бэртжээ
2019-05-27 17:01:24 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

 Синьхуа агентлагийн Вашингтоны энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Шүй Женьмей/ АНУ-ын Оклахома мужийн Эль Рено хотын дарга Уайт энэ сарын 26-нд, “Манай хотыг энэ сарын 25-ны шөнө 10 цаг 30 минутын орчимд хар салхи дайрч, 2 хүн эндэн 29 хүн гэмтэж бэртлээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 29 хүний заримынх нь биеийн байдал хүнд байна” хэмээн мэдээлэв.

Хар салхинд эхлээд нэг дэн буудал нурж, дараа нь RV паркийг дайран өнгөрчээ. Амиа алдсан хоёр хүн уг паркад байсан бөгөөд эрэн хайх ажиллагааны үеэр тус буудалд хоноглож байсан хүмүүсийг бүгдийг нь олсон аж.

АНУ-ын Үндэсний цаг уурын товчооны мэдээллээс үзвэл, Эль Рено хотыг дайрсан хар салхи наанадаж EF-2 зэрэглэлтэй байж, салхины хурд цагт 179-217 км-т хүрсэн байжээ. Эль Рено хот нь Оклахома мужийн төв Оклахома хотоос баруун тийш 50 км-т байдаг, 20 мянга орчим оршин суугчтай.

Өнгөрсөн долоон хоногт Америкийн дунд болон өмнө бүсэд болсон цаг агаарын гамшгаас болж, Эль Рено хотын дээрх 2 иргэнийг оролцуулаад наанадаж 11 хүн ширүүн бороо, хар салхи, үер уснаас болж эндсэн хэмээн Америкийн хэвлэлүүд мэдээлжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124547306