Баруун Номхон далайд цэргийн сургуулилт хийв
2019-05-24 15:44:42 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

АНУ, Япон, Өмнөд Солонгос, Австралийн хамтарсан “Номхон далайн хошууч” тэнгисийн цэргийн нэгдсэн сургуулилт энэ сарын 23-нд Баруун номхон далайд анх удаа болов.

Сургуулилт АНУ-ын Гуам арлын ойролцоо 6 өдрийн турш үргэлжилнэ. Дөрвөн орны 3000 гаруй тэнгисийн цэрэг энэ удаагийн сургуулилтад оролцоно гэж АНУ-ын тэнгисийн цэргийн VII флотоос мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын мэдээллийн агентлаг энэ нь Өмнөд Солонгос болон Японы хооронд өнгөрсөн оны 12 дугаар сард болсон “Радарын хяналт”-ын маргааны дараа анх удаа болж байгаа нэгдсэн сургуулилт юм. АНУ, Өмнөд Солонгос болон Японыг нэгдсэн сургуулилтад урьсан нь хоёр орны харилцааг эв нэгдэлтэй байлгахыг хүсч байгаа хэрэг юм” гэжээ. Мөн Өмнөд Солонгосын Засгийн газрын нэгэн албан хаагч хэлэхдээ, “Өмнөд Солонгос-Япон нь нэгдсэн сургуулилтад оролцсоноор хоёр орны найрамдалт харилцаа болон арми хоорондын харилцаа эерэгээр сэргэхийн дохио болж байна” гэж ярилаа.

Өмнөд Солонгосын “Квангэтхо” сөнөөгч хөлөг онгоц өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-нд, Японы тэнгист Хойд Солонгосын нэгэн загасчны завийг аврахад Японы тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчний шумбагч онгоц болон сөнөөгч хөлөг онгоцны эсрэг байлдааны чадамжтай P-1 нисэх онгоцоор газар дээр нь хүрч очсон байдаг. Японы тал Өмнөд Солонгосын сөнөөгч хөлөг онгоц радараар Японы нисэх онгоцыг хянасан хэмээн шүүмжилснийг Өмнөд Солонгос үгүйсгэсэн ба Японы нисэх онгоцыг аюул заналхийлэн хэт доогуур нислэг үйлдсэн гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124537957