Сурил Рамафосаг Өмнөд Африкийн Ерөнхийлөгчөөр сонгов
2019-05-23 16:59:13 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Кейптауны энэ сарын 22-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Гао Юань/ Өмнөд Африкийн үндэсний хурлын шинээр сонгогдсон гишүүд энэ сарын 22-нд эрх баригч нам болох Африк үндэсний конгрессоос сонгосон нэр дэвшигч Рамафосаг Өмнөд Африкийн Ерөнхийлөгчөөр сонгов.

Рамафоса Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа хэлсэн үгэндээ, “Би зөвхөн цөөн тооны ашгийн бүлэглэлд үйлчлэх биш, харин өргөн олон ард түмний ашиг сонирхлын төлөө тэмцэнэ. Эрх баригч намуудтай нэгдэж, нийгмийн шударга зарчмын хүрээнд Өмнөд Африкаа цогцоолно” гэжээ.

Өмнөд Африкийн үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийг Үндэсний их хурлын гишүүдийн сонгуулиар сонгодог. Өмнөд Африкийн Ерөнхийлөгчийн албан тушаалын хугацаа 5 жил юм. Рамафоса нь энэ сарын 25-нд тус улсын засаг захиргааны нийслэл Претори хотод тангараг өргөх болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124533199