Тайланд улсын их сонгууль эхлэв
2019-03-25 17:48:59 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бангкокийн энэ сарын 24-ний өдрийн цахилгаан мэдээ \Чэнь Жябао\ Тайландын 2014 оны төрийн эргэлтийн дараах анхны их сонгуулийн санал хураалт эхлэв. Албан ёсны дүнг 5-р сарын 9-нд нийтэлнэ. Орон нутгийн цагаар 24-ний өдрийн өглөөгийн 6 цагаас эхэлж сонгогчид санал өгөх цэгт хүрч санал өгөв. Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Оча “Тайландын иргэд санал өгөх эрхээ эдлэн сонгуульд оролцож, эв нэгдэцгээж, тулгараад байгаа асуудлуудыг хамтран шийдвэрлхийг найдаж байна” гэжээ.

Тайланд одоо 51 сая хүн санал өгөх эрхтэй. 80 гаруй Улс төрийн намын 10 мянга гаруй хүн парлментын доод танхимын 500 суудлыг өрсөлдөж байна. 2017 онд баталсан шинэ Үндсэн хуулийн дагуу сонгогчид 350 парламентын доод танхимын салбар тойргийн гишүүнийг сонгож, бусад 150 тойргийн парламентын гишүүнийг улс төрийн намуудын санал олсон харьцлаар хуваарилна. Дараа нь энх тайвны дэглэмийг хамгаалах үндэсний хороогоос томилсон парламентын дээд танхимын 250 гишүүнтэй хамтаар Засгийн газрын Ерөнхий сайдыг сонгох юм.

2014 онд генерал Прают Чан-Оча төрийн эргэлт хийж засгийн эрхийг барьж Ерөнхий сайд болжээ.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124279747