Өвөр монголын цаг агаар 4-6 градусаар хүйтэрнэ
2019-10-09 10:24:01 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өнөөдрөөс энэ сарын 11-ний өдөр хүртэл хүйтэн урсгалын нөлөөгөөр Өвөр монголын төвийн болон зүүн бүс нутгийн агаарын температур 4-6 градус буурна гэж ӨМӨЗО-ы Цаг агаарын станцаас мэдээллээ.

Өчигдөр шүүдэр буусан тул хойд нутгийн цаг агаар улам хүйтрэх болно гэж цаг агаарын мэргэжилтэн зөвлөв. Хүйтэн шүүдрээс хяруу унах хүртэл 15 хоногийн хугацаа байгаа боловч цаг агаар хурдтай хүйтрэх гэнэ. Энэ хугацаанд хүмүүс амархан өвчилдөг тул иргэд дулаан хувцаслаж, ханиад хүрэхээс сэргийлэх хэрэгтэй хэмээн сануулж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125082086