Өвөр монголын Улаан мөчир чуулгын урлагийн VIII наадам Алшаад болов
2019-08-22 18:04:06 Эх сурвалж:
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 22-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Юй Жя/ ӨМӨЗО-ы Улаан мөчир чуулгын урлагийн VIII наадам энэ сарын 20-нд Алшаа аймгийн Алшаа зүүн хошууны Урсын талд болов.

“Өргөсөн тангарагтаа үнэнч Улаан мөчирийн морьт цэрэг болцгооё” уриан дор зохиогдсон энэ удаагийн урлагийн наадмын хүрээнд уран бүтээлчид хөдөө орон нутгийн иргэдэд уран сайхны тоглолтоор үйлчилж, нэг мэргэжил олон авьяаст тэмцээн, Улаан мөчир чуулгын хөгжлийн семинар, шинэ цаг үеийн Улаан мөчир чуулгын кино урлагийн үзэсгэлэн, Хятад•Алшаагийн соёл аялал жуулчлалын X наадам зэрэг арга хэмжээг зохион байгуулжээ.

Үүнээс гадна Өвөр монгол болон бусад газар орны нийт 22 Улаан мөчир чуулга болон урлагийн бүлэг, Алшаа зүүн хошууны Баян хотын “Алтан тоорой” хөгжмийн тэнхимийн уран бүтээлчид Урсын тал, Баян хот болон биеийн тамирын ордонд тоглолт, тэмцээн, сургалт явуулж, ХКН-ын 19 дүгээр их хурлаас хойш бүтээсэн шилдэг бүтээлүүдээ үзэгч түмэнд хүргэжээ. Тэдгээр уран бүтээлчид 50 гаруй удаагийн тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124909168