Өнөөдөр 12 муж хотод усархаг бороо орохыг анхааруулав
2019-08-07 15:28:20 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Төвийн цаг агаарын станцаас усархаг борооны хөх дохио нийтэллээ.

Өнөөдрийн 8 цагаас маргааш өдрийн 8 цаг хүртэл Өвөр монголын зүүн, Хармөрөн мужийн дунд ба өмнө, Гирин мужийн дунд болон баруун, Ляонингийн хойд, Шаньдүнгийн өмнө, Хубэйгийн дунд болон баруун, Хунаний баруун хойд, Гүйжөүгийн зүүн болон өмнө, Гуаншигийн баруун хойд, Юньнаний хойд болон баруун, Ганьсүгийн дунд, Хөхнуурын хойд болон өмнө бүс нутгаар усархаг бороо орно. Бороо богино хугацаанд хүчтэй орох ба энэ үеэр аянга цахилгаан бууж, хүчтэй салхилж болзошгүй.

Иймд аюултай газрын цахилгааныг салгах, хээрийн ажиллагааг түр зогсоох, хот суурингийн болон тариан талбайн усыг саадгүй гадагшлуулдаг байх, уулын үер бууж, хөрсний гулгалт үүсэхээс сэргийлэх ажлыг Засгийн газар болон холбогдох байгууллагууд анхааралдаа авах хэрэгтэй хэмээн мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124848126