Хянган аймаг эхний ээлжинд нисэх онгоцны гурван буудал барина
2019-08-05 16:52:11 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 4-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жү Вэньжэ\Хянган аймгийн “Жүө Эл” нисэх онгоцны буудлын шав тавих ёслол энэ сарын 4-нд ӨМӨЗО-ы Рашаан хотын Ү Чагөү тосгон болов.

Ингэснээр Рашаан хот, Түчюань шянь, Жалайд хошуу гэх гурван газарт нисэх онгоцны буудал байгуулах ажил нэг зэрэг эхэлж байна. Төлөвлөгөөний дагуу Хянган аймаг нь зургаан хошуу шяньд зургаан онгоцны буудал барих бөгөөд эхний ээлжинд Рашаан хот, Түчюань шянь, Жалайд хошууны нисэх онгоцны буудлыг 2020 онд барьж дуусгана. Улмаар Улаанхот, Хорчин баруун гарын дунд хошуу, Солон фирим гэсэн гурван газрын онгоцны буудлын барилгын ажлыг удахгүй эхлэх юм.

Эдгээр онгоцны буудлыг барьж дууссанаар Хянган аймгийн бүх хошуу шянийг хамарсан нислэгийн үйлчилгээ нэвтэрч, бүс нутгийн солилцоо хамтын ажиллагааг эрчимжин, орон нутгийн эдийн засгийн хөгжилд ач холбогдлоо үзүүлэх болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124839349