Бугат-Эрээний чиглэлд түр ээлжийн галт тэрэг нэмж гаргав
2019-08-01 16:57:08 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Зун болж аялал жуулчлалын улирал эхэлснээс хойш төмөр замаар зорчигчдын тоо 30 орчим хувиар нэмэгджээ. Иймд зорчигчдын аяллын хэрэгцээг хангах үүднээс ойрын хугацаанд Бугат-Эрээн хотын хооронд зорчигч тээврийн K5332/3,K5334/1 түр ээлжийн галт тэргийг нэмж гаргахаар болов.

Цагийн хуваарийн хувьд энэ сарын 8, 10,19-ны өдрүүдэд Бугат-Эрээний чиглэлийн K5332/3 галт тэрэг 13:23 минутад Бугатаас хөдөлж, маргааш өглөө 5 цагт Эрээн хотод хүрнэ. Энэ сарын 9, 11, 20-нд Эрээн-Бугатын чиглэлийн K5334/1 галт тэрэг Эрээнээс 15 цагт хөдөлж, шөнийн 0 цаг 50 минутад Бугатад хүрэх юм. Мөн ойрын болон дундын зайн зорчигчдод зориулж, уг галт тэрэг Хөх хотын зүүн өртөө, Жинин хотын өмнө өртөөнд зогсоно.

Хятадын төмөр замын корпорацийн Хөх хотын товчооны холбогдох албан тушаалтан хэлэхдээ, “Бид аялагчдад зориулж зорчигч тээврийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, үйлчилгээгээ сайжруулж байна. Иргэд 12306 албаны сайт болон гар утасны АПП ашиглан илүү мэдээлэл авч болно” гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124826087