Хөх хотын Номын сан сайн дурын ажилтан элсүүлж авна
2019-07-18 17:05:57 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөх хотын номын санд сайн дурын ажилтан нээлттэй элсүүлж авахаа тус номын сангаас энэ сарын 16-нд мэдээллээ.

Бүртгүүлэгчид нь ахлах ангийн сурагч буюу их дээд сургуулийн оюутан байх ба сайн дурын ажилд дуртай, идэвх санаачилгатай, нийгмийн хариуцлага болон багаар ажиллах чадвартай байх шаардлагатай. Насны хувьд 15-30 насны байх бөгөөд сайн дурын ажилтнуудыг гүйлгээний хэлтэс, хүүхдийн хэлтэс, сэтгүүлийн салбар дахь үйлчилгээний ажлын байранд томилно.

Үйлчилгээний ажилтан нь долоо хоногт 2-оос дээш өдөр ажиллана. Нэг сарын ажлын хугацаа 6 өдрөөс бага байж болохгүй. Сайн дурын ажилтнуудыг ажлын байранд гарахын өмнө сургалтад хамруулж, энэ оны сүүлчээр ажилласан хугацааны дагуу шагнал урамшуулал, дурсгалын зүйлс олгох юм. Сонирхсон иргэд уг номын сангийн вэбсайт эсвэл вичатын захиалгын дугаарыг татаж авах маягтаар бүртгүүлэх боломжтой. Мөн Хөх хотын Хотон дүүргийн Цэцэрлэгийн зүүн замын №14 Хөх хотын Номын сангийн хоёр давхрын албан өрөөнөөс лавлаж болох юм. /Сурвалжлагч Мяо Чин/

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124769850