Өвөр Монголын Номын сангийн Хүүхдийн тасаг хүүхэд сайн дуртан элсэж байна
2019-07-16 11:44:42 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Илүү олон хүүхдийг номын санд оруулж, ном унших сайхан дадалтай болгохын зэрэгцээ сайн дурын үйлсийг дэмжиж, Өвөр Монголын Номын сангийн Хүүхдийн тасаг зуны амралтаар нийгэм нийтээс “Хүүхэд сайн дуртан” элсэж байна.

Ойлгосноор хүүхэд сайн дуртанд ном унших дуртай, өөрийгөө илэрхийлж чаддаг, суралцах, илтгэх болон харилцааны чадвар сайтай 9-12 насны хүүхдийг элсэх юм байна. Удаа болгон хоёр цаг ажиллаж, Номын сангийн Хүүхдийн тасгийн номыг дэглэх ажил хийх юм байна. Үйлчлэх хугацаа нь 2019 оны зуны амралтаар хоёр дахь өдрөөс хагас сайны 10-12 цаг, 15-17 цаг гэх хуваариар долоон хоногт нэг удаа ажиллах юм байна.

Хүүхдүүд хоёр ширхэг цээж зургаа авч 7-р сарын 15-19-ны өдрүүдэд Өвөр Монголын Номын сангийн Хүүхдийн тасагт бүртгүүлнэ. 7-р сарын 22-ны өдрийн 15 цагаас 9,10,16,11,12 насаар ангилан шалгана. Шалгах агуулгад өөрийгөө танилцуулах, ур авьяасын үзүүлэг зэргээр 3 минутын шалгалт авна. Нийт 60 сайн дурын хүүхэд ажилчин авах юм байна. Лавлах утас 6298767.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124759183