Өнөө оройгоос 17-ны өдөр хүртэл Хөх хотод бороо орж агаарын температур буурна
2019-07-15 11:47:03 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөх хотын цаг агаарын станцаас энэ сарын 14-ний өдрийн 17 цаг 40 минутад хур тунадас буух мэдээ нийтэллээ. Өнөө оройгоос энэ сарын 17 хүртэл Хөх хотод бороо орж агаарын температур буурна.

Бүх хотын хэмжээнд бороо орох тул тунадасны хэмжээ 10-25 мм хүрч болзошгүй байна. Борооны дагуу их салхи салхилан аянга цахилгаан цахилж, мөндөр бууна, үүний зэрэгцээ хэсэг хугацаанд шүрүүн бороо орох аж. Маргаашаас эхлэн Хөх хотын агаарын температур 4 градус буурна. Энэ сарын 16-17-ны өдрүүдэд хамгийн өндөр гаарын температур 21-28 градус болж, 18-ны өдөр гэхэд аажмаар нэмэгднэ. Тус удаагийн хур тунадас үр тариа, замын хөдөлгөөн зэрэгт нөлөөлөх тул холбогдох байгууллагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сануулж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124754572