Фүжянь Гуандүн зэрэг бүс нутгаар ширүүн бороо орно
2019-06-24 10:17:12 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Төвийн цаг агаарын станцаас өнөө өглөөний 6 цагт ширүүн борооны хөх сэрэмжүүлэг нийтлэв.

Тус станцаас гаргасан урьдчилсан мэдээнээс үзвэл өнөөдрийн 8 цагаас 24 цагийн хугацаанд Жяншигийн зүүн өмнө хэсэг, Фүжянь болон Гуандүнгийн ихэнх бүс нутаг, Гуаншигийн зүүн хэсэг ба өмнө хэсэг, Сычуаны болон Юүньнань өмнө хэсгээр аадар бороо орж болзошгүй. Энэ үеэр хур тунадасны хэмжээ цагт 20-50 мм хүрэх аж. Зарим бүс нутгаар 60 мм-ыг давах магадлалтай ба үүний зэрэгцээ их салхи салхилж, аянга бууж мэдэхээр байгааг сэрэмжлүүллээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124662298