Онцгой ажлын байрны багш авах шалгалтын бичгийн сорил удахгүй эхэлнэ
2019-05-23 16:58:19 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ы Боловсрол элсэлтийн шалгалтын төв албан ёсны цахим хуудсандаа, Хөдөө орон нутгийн сургуулийн багш нарын онцгой ажлын байрны бичгийн шалгалт энэ сарын 25-нд болохыг зарлав.

Оролцогсод энэ сарын 20-ны өдрөөс эхлэн шалгалтад орох зөвшөөрлөө авна. Шалгалтад оролцогч нь “Өвөр монголын элсэлтийн шалгалтын мэдээллийн сүлжээ”-ний /http//www.nm.zsks.cn/ хаяг руу орж, “Онцгой ажлын байрны багшийн шалгалтын зөвшөөрөл” гэсэн хэсэгт иргэний үнэмлэхний дугаар болон нууц үгээр нэвтэрч, зөвшөөрлөө гаргаж авах боломжтой.

Энэ удаагийн шалгалт нь Хөх хот, Бугат, Хөлөнбуйр, Хянган аймаг, Түнлё хот, Улаанхад хот, Шилийн гол аймаг, Баяннуур хот зэрэг 8 аймаг хотод болно. Оролцогч өөрийн сонгосон аймаг хотын шалгалтын хэсэгт зөвшөөрлөө авч очих шаардлагатай.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124533179