Хөх хотоос Хонконг руу нислэг үйлдэв
2019-05-21 11:53:26 Эх сурвалж: ӨМ-ын сонин мдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО Хонгконг, Макао, Тайван болон Зүүн Өмнөд Азийн халуун бүс нутгийн хотуудтай аялал жуулчлалын салбарын солилцоог нэмэгдүүлэхээр тогтож, Хөх хот-Күньмин-Хонгконг, Хөх хот-Күньмин-Янгон чиглэлд нислэг үйлдэж эхлэв.

Хоёр нислэгийг иргэний агаарын тээврийн “Дүн Фан” компанийн “Боинг 737-800” загварын онгоц үйлдэнэ. Хөх хот-Күньмин-Хонгконг чиглэлд даваа, лхагва, баасан гаригт MU9755 дугаарт нислэгээр үйлдэх бол Хөх хот-Күньмин-Янгон чиглэлд мягмар, пүрэв, бямба гаригт MU9749 дугаарын нислэгтэй байх аж. Дээрх шугам нээгдснээр жуулчдын туулах цаг багасах нь.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124521739