"Бидний найрамдал" сэдэвт хүүхдийн зураг болон гар урлалын уралдааныг зарлалаа
2019-05-20 17:12:08 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн Хөх хотын энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ы Боловсролын танхим, Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, ӨМӨЗО дахь Монгол Улсын Иргэдийн нийгэмлэгээс жил бүр сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхэд багачууд болон ЕБС-д сурч буй сурагчдын дунд уламжлал болон зохион байгуулдаг олон улсын зураг, гар урлалын VIII уралдааныг зарлалаа.

2019 онд Хятад-Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. Иймд энэ жилийн уралдааныг "Бидний найрамдал" сэдвийн дор зохион байгуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, оролцогчид бүтээлдээ Хятад-Монгол хоёр орны уламжлалт найрамдлыг магтан дуулж, энх тайванч харилцаа, хамтын ажиллагаа, Өвөр монголын эдийн засаг, нийгэм, соёл урлаг, энгийн иргэдийн амьдрал, үзэсгэлэнт байгаль зэрэг бүхий л салбарын хөгжил дэвшлийг олон талаас нь уран зургийн аргаар өөрийн бодол санаагаа төгс хэлбэрээр шингээсэн байх юм.

Уралдаанд ӨМӨЗО-ы бага, дунд сургуульд суралцаж байгаа болон цэцэрлэгт хүмүүжиж байгаа Монгол Улсын хүүхэд багачууд оролцох боломжтой. Нэг сурагч зөвхөн нэг бүтээлээр оролцоно. Бүтээлээ A3, 4K хэмжээтэй цаасан дээр зурж, зургийн арын баруун доод хэсэгт бүтээлийн нэр, өөрийн овог, нэр, нас, хүйс, хот, дүүрэг, сургуулийн анги, холбоо барих утасны дугаар зэргийг харандаагаар тэмдэглэж хүргүүлнэ. Зургийн төрлийг хязгаарлахгүй, харандаа, бэх, тосон будаг зэрэг олон төрлийг ашиглаж болно.

Гар зургийн уралдааныг 6-9, 10-13, 14-17 насных хэмээн хувааж, ангилал бүрээс тэргүүн байр 1, дэд байр 2, гуравдугаар байр 3-ыг шалгаруулна. Гар урлалын бүтээлүүдийг мөн 6-9, 10-13, 14-17 насных хэмээн хувааж, ангилал бүрээс нэгдүгээр байр 1, хоёрдугаар байр 1, гуравдугаар байранд нэг сурагчийг тодруулах юм.

Мөн 200 ширхэг шилдэг бүтээлийг шалгаруулж, үзэсгэлэн гаргах ба 27 бүтээлд шагнал гардуулна. Тавдугаар сарын 25 хүртэл оролцогчдын бүтээлийг хүлээн авч, ирэх зургадугаар сарын нэгэнд Хөх хотод шагнал гардуулах ёслол болох аж. Оролцох сонирхолтой хүүхэд багачуудын эцэг эхчүүд 13154874470 /Д. Гантөгс/, 13847164174 / Гэрэлт/ утсаар холбоо барьж, асуудлыг тодруулах боломжтой.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124518947