Өвөр монголын ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
2019-05-16 16:33:28 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сүүлийн өдрүүдэд Өвөр монголын ихэнх нутгаар хур тунадас бага, агаарын температур нэмэгдэхтэй уялдан ойн түймрийн эрсдэлийн түвшин өснө. 15-17-ны өдрүүдэд Өвөр монголын ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх нь хэмээн ӨМӨЗО-ы Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Ирэх 3 хоногт Шилийн гол аймгийн өмнө, зүүн хойд хэсэг, Улаанхадын өмнө хэсэг, Түнляо хотын ихэнх нутаг, Хянган аймаг, Хөлөнбуйр хотоор бага зэрэг бороо орох буюу цас бороо холилдон орох бол бусад бүс нутгаар солигдмол үүлтэй. Баруун, дунд бүс нутаг, зүүн бүсийн нутгийн баруун, өмнө хэсгээр салхи баруунаас секундэд 5-6 метр, зарим үед секундэд 7-8 метр хүрэхийн зэрэгцээ шороогоор шуурна. Шилийн гол аймгийн баруун болон хойд бүс нутгаар хүчтэй шороон шуургатай байх нь. Дунд бүсийн зүүн болон Зүүн бүсийн хойд хэсгийн нутгаар агаарын температур 6 хэм буурна.

Тавдугаар сарын эхээр агаарын дундаж температур 13.8 хэм байх аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124503223