УТЗЗ-ийн БХ-ын хорооны Санал авах зөвлөл Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтад авах ажилтай холбогдсон 300 орчим саналыг хүлээн авав
2020-05-20 09:45:36 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Линь Хүй\ Энэ сарын 13-ны өдөр УТЗЗ-ийн БХ-ын хорооны Санал авах зөвлөлийн танилцуулснаар, өнөөг болтол УТЗЗ-ийн БХ-ын хорооны Санал авах зөвлөл Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтад авах ажилтай холбогдсон 300 орчим саналыг хүлээн аваад байгаа аж.

Шинэ төрлийн коронавирус дэгдсэнээс хойш, Санал авах зөвлөл нь УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны шаардлагын дагуу, шуурхай ажиллаж, зөв арга хэмжээнүүдийг өргөн хэмжээнд хуримтлуулж, олон талд санал нэгдэж, цуврал арга хэмжээнүүдийг авчээ. 2 дугаар сарын 13-ны өдөр, Санал авах зөвлөл нь эмнэлгийн болон эрүүл мэндийн салбарын гишүүдийн гаргасан санаачилгыг мөрдлөг болгож, эрхлэгч нарын телефон хурлыг яаралттай хуралдан холбогдох хариу арга хэмжээнүүдийг тогтоосон байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтад авах эгзэгтэй хугацаанд, Санал авах зөвлөл нь тусгай асуудлыг тусгай шийдвэрлэх, яаралттай зүйлсийг яаралттай гүйцэтгэх, чухал асуудлыг хамтран зохицуулах зарчмын дагуу, санал авах ажлын "Хурдан гарц"-ыг байгуулан, санал авах ажлын чанарын чиг хандлагыг баримталж, санал авах ажлын өвөрмөц давуу тал болон ач холбогдлыг бадруулжээ. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтад авах болон бусад цаг хугацааны чанартай саналыг ангилж боловсруулан, холбогдох хэлтэст цаг тухайд нь баримт бичгийн хэлбэрээр хүргүүлэхийн зэрэгцээ саналыг хянах хэлэлцэх горимд оруулан, бүхий л санал зөвлөгөөний ач холбогдлыг бадруулахыг баталгаажуулжээ.

Өнөөгийн байдлаар XIII сонгуулийн УТЗЗ-ийн БХ-ын хорооны III чуулганы санал зөвлөгөөний тухай холбогдох ажил эрчимтэй, эмх цэгцтэй явагдаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126008254