Нээлттэй, ил тод үзэл баримтлалын дагуу гадаад дотоодын сэтгүүлчдэд үйлчилнэ
2020-05-18 09:50:22 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

XIII сонгуулийн БХАТИХ-ын III бүгд хурал тавдугаар сарын 22-нд Бээжинд нээгдэх гэж байгаатай холбогдуулж БХАТИХ-ын Байнгын хорооны Гадаад харилцааны зөвлөлийн дарга Жан Есүй 15-нд хэлэхдээ, Хурлын хэвлэл мэдээллийн төв гадаад дотоодын 3000 гаруй сурвалжлагчийн өргөдлийг хүлээн авсан.

Өдгөө хилийн чанадад тахлын байдал мөн л хүнд байгаа болохоор гадаадаас халдвар орж ирэн, дотоодын тахлын нөхцөл байдлыг дахин хүндрүүлэхээс сэргийлэхийн тулд энэ оны бүгд хурал нь зарим ажилд тохируулга хийсэн юм.

Тухайлбал: Хурлын хугацааг богиносгож, хөтөлбөр, авч хэлэлцэх асуудлыг бүгдийг хурлаас өмнө чуулах бэлтгэл хурал, дарга нарын хуралдаанаар батална. Мөн Бээжинд байгаа гадаад дотоодын сэтгүүлчдийг хурал оролцуулна, харин хилийн чанадаас сурвалжлагч урихгүй. Хэвлэлийн бага хурал, “төлөөлөгчдийн коридор”, “сайд нарын коридор” зэрэг сурвалжлах арга хэмжээг бүгдийг цомтгож, цахим видео хэлбэрээр сурвалжилга өгөх зэрэг болно. Хятад улс хуулийн засаглал, өөрчлөлт нээлтийн бодлогоо тууштай барьж, энэ оны бүгд хурлын үеэр нээлттэй, ил тод үзэл баримтлалын дагуу гадаад дотоодын сурвалжлагчдад үйлчилгээ хангаж ажиллах болно гэжээ.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011100001125998794