Ши Жиньпин, Жоко Видодо нар харилцан цахилгаан илгээв
2020-04-14 09:39:20 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 13-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо нар харилцан баярын цахилгаан илгээж, Хятад, Индонез дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд баяр хүргэв.

Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад, Индонезийн найрсаг харилцаа нь удаан жилийн түүхтэй. Дипломат харилцаа тогтоосон 70 жилийн турш хоёр талын харилцаа чухал ахиц дэвшилд хүрсэн. Ялангуяа ойрын жилүүдэд хоёр орны харилцааны түвшинд шат ахиж, хамтын ажиллагааны салбар өргөжин тэллээ. Мөн "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт үр дүнд хүрч, олон улс болон бүс нутгийн үйл хэргийн хүрээнд нягт хамтран ажиллаж, хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүртээн, бүс нутаг, дэлхий нийтийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулсан юм гэжээ.

Жоко Видодо: Инконез болон Хятад улс нь он удаан түүхийн улбаа болон соёлын харилцаатай, хоёр орны удирдагч болон нийгмийн олон салбарын харилцаа нягтарч, бат бэрх найрамдлыг бий болгосон юм. Хоёр орны харилцаа далан жилийн турш улмаар бэхжиж байна, энэ нь Индонез болон Хятад улсын хүрсэн стратегийн чухал ололт амжилт юм. Хоёр орон олон салбарт хамтын ажиллагааны олон боломж нээж, хоёр орны иргэдэд өгөөжтэй байгаа учраас хоёр тал сэтгэл дүүрэн байна. Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд хоёр тал хамтын ажиллагааны үзлийг баримтлан, хоёр орны хөгжил цэцэглэлтийг тасралтгүй хөгжүүлж, бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах болно гэжээ./Н.Пүрэвжав/

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125851571