Хятадын эмнэлгийн мэргэжилтний баг Москвад хүрэлцэн очив
2020-04-13 10:51:11 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Орон нутгийн цагаар 11-ний өдрийн 16 цагт, Хятадаас ОХУ-д томилсон халдварын эсрэг 10 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний мэргэжилтний баг Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд хүрэлцэн очжээ.

Эмчилгээний мэргэжилтний багийг Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо зохион байгуулж, Хармөрөн мужийн эрүүл мэндийн комиссоос илгээсэн байна. Тусгай нисэх онгоцонд бас Хармөрөн мужийн ардын захиргааны нэрийн өмнөөс Москвагийн засгийн газарт хандивласан нэг удаагийн эмнэлгийн зориулалттай амны хаалт, нэг удаагийн эрүүл мэндийн ердийн амны хаалт, N95 хамгаалалтын маск, нэг удаагийн латекс бээлий, ажилтнуудын нэг удаагийн хэрэглээний малгай, тусгаарлалтаас сэргийлэх хувцас, эмнэлгийн хамгаалалтын хувцас зэрэг халдварын эсрэг хамгаалалтын нэг бүлэг эд барааг тээвэрлэсэн байна./Ренчинсоо/

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125846455