Хятад улс Африкийн 18 оронд туслав
2020-04-08 09:07:54 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Африк тив шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахлын эсрэг тэмцэж буй чухал үед, Хятадын засгийн газраас Төв, Баруун Африкийн 18 оронд тусалсан хижиг тахлаас сэргийлэх бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн түрээсний нисэх онгоц тухайн орон нутгийн цагаар 4-р сарын 6-нд Гана улсын нийслэл Аккрад хүрчээ.

Эдгээр бүтээгдэхүүнд эмчилгээний зориулалттай 180 мянган ширхэг амны хаалт, 36 мянган ширхэг N95 амны хаалт, 36 мянган ширхэг эмчилгээний зориулалттай хамгаалалтын хувцас, 9000 ширхэг биеийн дулааны хэмжүүр, 36 мянган ширхэг нүдний хамгаалалтын шил, 180 мянган ширхэг бээлий, 180 мянган ширхэг гутлын бүрхэвч болон амьсгалын аппарат багтсан байна.

Эдгээр бүтээгдэхүүнийг Гана улсаар дамжуулан зөөвөрлөх төв болгож, НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийн яаралтай агуулахын зам сувгаар дамжин цаашдын алхамд Нигери, Сенегал, Габон, Сьерра-Леоне, Гвиней-Бисау, Гвиней, Кот д'Ивуар, Гамбия, Либери, Мали, Буркина Фасо, Экваторын Гвиней, Того, Бенин, Бүгд Найрамдах Конго Улс, Кейп Верде, Сао Томе, Принсипи зэрэг оронд хүргэж, тухайн нутгийнхан хижиг тахлын эсрэг тэмцэж буй тулгамдсан хэрэгцээнд дэмжлэг болгох болно.

Африк тивийн өвчин эмгэгээс сэргийлэх төвийн 4-р сарын 6-нд нийтэлсэн сүүлийн үеийн тоо бүртгэлээс үзэхэд, шинэ коронавирусийн тахал Африк тивийн 52 улс оронд түгэн тархаж, зөвхөн Лесото, Комор хоёр оронд оношлогдсон тохиолдол хараахан гараагүй, Өмнөд Африк, Египет, Алжир, Марокко зэрэг оронд оношлогдсон тохиолдол 1000-аас давжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125825963