Ши Жиньпин Жэжянд ажиллаж буй нь эдийн засагт эерэг дохио өгч байна
2020-04-02 10:05:24 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан Жэжян мужид ажиллав. Хятад улсад халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах арга хэмжээ авч эхэлснээс хойш Ши Жиньпин дөрөв дэх удаагаа ажил байдалтай танилцаж буй нь энэ бөгөөд цагаан сараас хойш Бээжингээс бусад газарт хоёр дахь удаагаа ажиллаж буй нь энэ билээ. Ши Жиньпиний энэ удаад Хятадын хувийн хэвшлийн эдийн засаг эрчтэй хөгжиж буй Жэжян мужид ажилласан нь халдвартай тэмцэх ажлыг сулруулахгүй нөхцөлд үйлдвэрлэл амьдралаа дэг журамтай сэргээх, эдийн засгийн хөгжлийг зөв гулдрилд нь оруулах гэсэн эерэг дохио өглөө хэмээн шинжээчид үзэж байна.

Ажиллаж буй бүсээс үзвэл, Ши Жиньпин эхлээд Нинбө боомтод, дараа нь Нинбөгийн Бэйлүнь дүүргийн өндөр чанартай авто машины сэлбэгний паркт ажиллав, эдгээр хоёр бүс нь Хятадын гадаадад чиглэсэн эдийн засгийн төлөөлөл бүс юм.

боомт нь эдийн засгийн хөгжлийн хэмжүүр. Тоо бүртгэлээс үзвэл, Хятадын 90 хувиас дээших гадаад худалдааны бараа бүтээгдэхүүнийг боомтоор дамжуулан экспортолдог. 3-р сарын 26-нд, Их Хорийн бүлгийн удирдагчид коронавирусийн онц уулзалтаар хамтдаа дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хамгаалах санаачилга дурдаж, 3-р сарын 27-нд Төв хорооны Улс төрийн товчооны хурлын үеэр олон улсын ложистикийн нийлүүлэлтийн гинжийн системийн байгуулалтыг түргэтгэх тухай дурдаж, дараа нь Нинбө хотын Жөүшань боомттой танилцасны дараа, Хятадын "экспортын бараа бүтээгдэхүүнийг гаргах, импортын бараа бүтээгдэхүүн орж ирэх"-ийг дэмжихийг онцлох хүртэл Ши Жиньпин дэлхийн үйлдвэрлэлийн гинжийн тогтвортой байдлыг чухалчлан үздэг, хариуцлагат том гүрний төрийн тэргүүний хариуцлагат байдал болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг биечлэн таниулж буйг харж болох юм.

Коронавирусийн халдвар дэлхий дахинд хурдацтай тархаж, дэлхийн эдийн засаг хүнд хэцүү сорилтод тулгамдаад байна. Ши Жиньпиний Жэжян мужид ажиллаж буй нь Хятад улсын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах ажил үр дүнтэй болсныг, зогсонги байдалд орсон Хятадын эдийн засаг буцаад хурдтай хөгжиж буйг харуулж байна. Энэ нь Хятадын иргэдэд бэрхшээлийг даван туулах, илүү сайн сайхан хөгжлийг угтан авах итгэл өгч, мөн дэлхийн эдийн засгийг тогтвортой, тодорхой хүчин зүйлээр сэлбэж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125803542